Dark Light
Нийгэм | 2021-08-21

Л.Ариунтуяа: Долоон буудал, Баянбүрдийн тойрог, “Чингис, зочид буудал орчим усанд дахин автахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт авто замын борооны ус зайлуулах 169 км урт шугам сүлжээ, хүлээн авах 3387 ширхэг шүүрт худаг, үзлэгийн 3745 ширхэг худаг, үерийн хамгаалалтын 157 км барилга байгууламж бий.  Эдгээр үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан суваг, авто замын ус зайлуулах хоолой, хөрсний ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, арчилгаа болон засвар, үйлчилгээг #Нийслэлийн_Геодези_усны_барилга_байгууламжийн_газар ОНӨААТҮГ хариуцан ажилладаг.

Нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эд хөрөнгийг хамгаалах үүднээс “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас инженерийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллана. Тухайлбал, усархаг борооны улмаас үерт байнга өртдөг 

Долоон буудлын авто замд ус зайлуулах 232 метр шугам угсарч, шүүрт болон үзлэгийн худаг 16-г суурилуулжээ. 

Мөн Баянбүрдийн тойрог орчим ус зайлуулах 280 метр шугам угсарсан байна.

Дээрх бүтээн байгуулалтын талаар “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Долоон буудал, Баянбүрдийн тойрог, Чингис зочид буудал орчмын ус зайлуулах шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдсэн. Тиймээс эдгээр хэсэг дахин усанд автахгүй. Өнгөрсөн сард орсон борооны улмаас “Үндэсний соёл, амралтын хүрээлэн” орчим усанд автсан. Дахин тийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд манай байгууллага “Гэгээнтэн” цогцолборын орчимд инженерийн байгууламж барьж байна” гэсэн юм.

НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10