Dark Light
Нийгэм | 2021-08-21

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн гэр бүлд 2 өрөө байр бэлэглэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Таван Богд Группт 2002 оноос эхлэн 19 жил тасралтгүй ажиллаж байгаа "Монгол Машин Концерн" ХХК-ийн ажилтан Бат-Очирын охин Болортуяа нь “TOKYO -2020” зуны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан билээ.

Бахархалт охин төрүүлж өсгөсөн аав ээжид нь Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан баяр хүргэж 2 өрөө байр бэлэглэв.

Харин хүрэл медалийн эзэн Б.Болортуяад Ховд аймгийн засаг дарга 2 өрөө байр, Булган сумын нутгийн зөвлөл 2 өрөө байр тус тус бэлэглэсэн юм.

...Ачит төрийнхөө далбааг

Алдар нэртэйгээ өргүүлж

Алаг сайхан нүдэндээ

Баярын нулимстай зогссон

Та бидний итгэлийг алдаагүй

Тамирчны ялалт хямдхан олдоогүй...

Тамирчин бүсгүй минь улам дээшээ, их оргил өөд зүтгээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10