Dark Light
Нийгэм | 2021-08-23

Авто замын трасст орсон бургаснуудыг шилжүүлэн суулгаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна.

Тиймээс “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өгсөн юм. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас  “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урттай авто замын ажил эхэлсэн байна. Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ.

Гэвч шинэ авто зам барихад замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гараад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газраас “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэллээ. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10