Dark Light
Нийгэм | 2021-08-23

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Covid-19" халдварын тархалтын улмаас зарим аймгийн Онцгой комиссоос хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоосон.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Замын-Үүд сумын онцгой комиссоос наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулах шийдвэрийг гаргасан байна.

Тасалбарын үнэ 55 мянган төгрөг бөгөөд Улаанбаатар хот явах иргэд, оюутнууд авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас тасалбараа захиалах аж. Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй гэдгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10