Dark Light
Нийгэм | 2021-08-23

Кабулаас дүрвэж явсан эмэгтэй цэргийн онгоцонд төржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын агаарын хүчний мэдээлснээр Герман дахь Рамштейн цэргийн бааз руу хүрэх нислэгийн үеэр нэгэн афган эмэгтэй хүүхэд төрүүлсэн бөгөөд онгоцонд байсан эрүүл мэндийн ажилтан хүүхдийг эх барьж авсан байна.

Одоогийн байдлаар охин, ээж хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр, онгоцонд суусан жирэмсэн эмэгтэй бие нь муудаж эхэлснийг хэлэхэд нисгэгч онгоцон дахь агаарын даралтыг нэмэхийн тулд доошилсон нь эмэгтэйн амийг аварсан зөв шийдвэр болжээ.

Өдгөө Афганистанд талибуудаас амжиж зугтаах гэсэн олон мянган хүний үймээн самуун үргэлжилсээр байгаа билээ. Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын арми Кабул хотоос нийт 17 мянган хүн гаргасан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10