ичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг наймдугаар сарын 28, 29-нд 09:00-19:00 цагийн хооронд “Автомашингүй гудамж” болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс /Хангарди ордны 6 давхар/-т бүртгэж эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-315349 дугаарын утсаар авах боломжтой.
АДМИН







Нийгэм





