Dark Light
Нийгэм | 2021-08-23

Өвөрхангай аймгийн “Тэмүүлэл-Эрдэм” бага сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУЯ-ны удирдлагууд 2021-2022 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллаж байна.  

Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай “Тэмүүлэл-Эрдэм” бага сургуульд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг шинээр нэмж барьснаар бүрэн дунд сургуулийн статуст шилжиж байна. 

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2009 онд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор болон байгуулагдаж байсан бол 2019 онд аймгийн Засаг даргын шийдвэрээр бага сургууль болон өргөжсөн. Ийнхүү энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль болон өргөжиж шинэ байрандаа хичээллэх боломж бүрдэж байна. 

Сурах орчин нөхцөл сайжрахтай зэрэгцэн сурлагын амжилтаа ахиулах ёстойг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10