Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр "Хавдар судлалын үндэсний төв болон Дөрөвдүгээр эмнэлгийн хооронд хашаа барьж, контейнер буулгасантай холбогдуулан нэлээдгүй маргаан үүссэн.
Өнөөдөр тус хоёр эмнэлгийн маргааны асуудлаар газар дээр нь ажиллалаа.
Баянзүрх дүүрэгт шинээр хувийн ч гэсэн шаардлагатай нэгдсэн эмнэлэг ашиглалтад оруулж байгаагийн хувьд дөрөвдүгээр эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлье!
Мөн Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагуудад иргэдийн эрүүл мэнд, амь насны төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж Монгол Улсын хэмжээнд хамгийн том улсын хавдрын эмнэлэг манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаад дүүргийн Засаг даргын хувьд их олзуурхаж байдаг.
Хоёул эмнэлэг учраас маргаан хүндэрч, асуудал шийдэгдэхгүй тохиолдолд иргэд л эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй!
Тиймээс дүүргийн Засаг даргын хувьд эмнэлгүүдийн дунд үүсээд байгаа асуудлыг хэн нэгний эрх ашиг, ямбаны төлөө биш зөвхөн иргэдийн эрх ашгийн төлөө өөр хоорондоо харилцан ярилцаж, аливааг эв зүйгээр шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна" гэсэн байна.
АДМИН







Нийгэм







