Баянзүрх дүүрэгт байрлах зочид буудалд хоёр иргэн/нөхөр, эхнэр/ амиа егүүтгэсэн байдалтай олдсон гэх мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын угаалгын өрөөнд хоёр иргэн амь насаа алдсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу хэргийн газарт ажилласан. Урьдчилсан байдлаар 30-32 насны гэр бүлийн харилцаатай хоёр иргэн боомилж нас барсан байдалтай олдсон. Тухайн буудалд хэд хэд хоносон байсан. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэддэггүй.
Камерын бичлэгийг үзэхэд гадны хөдөлгөөн байгаагүй. Урьд өмнө нь хонож байхдаа өглөө гараад орой ирдэг байсан гэх мэдээлэл байна. Юунаас болж амь насаа алдсан нь задлангийн дүгнэлтээр тогтоогдоно. Хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг одоогоор тогтоогдоогүй байна. Гар утсан дээрээ гэрээслэл үлдээсэн байсан. Өр зээлтэй эсэхийг тогтоогоогүй байна" гэв.
АДМИН







Нийгэм







