Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 8 сарын 23-наас 24-ний өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас үерийн далан давж халин 1 дүгээр багийн Таван шарын 7, 8 дугаар байр, 8 айлын нийтийн орон сууц, 7 дугаар багийн Ургах нархан хорооллын 2 давхар хувийн орон сууц, Тэмүүлэл хорооллын 1 дүгээр гудамжны айлын байшин, гэр тус тус усанд автсан дуудлагыг 8 сарын 24-ний өдрийн 20:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн бүлгийн ажилтнууд хүлээн авч 5 айлын хашаа, 3 айлын гэр, 3 айлын байшин, нийтийн орон сууцны 6 айлын усыг соруулан, байшинг тойруулан эксковатораар 30 метр газар шуудуу ухаж, 3 орон сууцны гаднах үерийн усыг зайлуулж шуудуу татан, 3 шуудуу даланг цэвэрлэж, 2 замыг сэтэлж усны урсгалыг өөрчилж урсган, үерийн ус орсныг соруулж гаргах арга хэмжээ авч ажилласан.
Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутагт 8 сарын 23-наас 24-ний өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас 2 дугаар багийн нутагт айлын эсгий гэр, хашаа усанд автсан дуудлагыг 8 сарын 24-ний өдрийн 06:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 06:27 цагт очиж 30 минут ажиллаж шуудуу татаж усыг гарган аюулгүй болгосон байна.
АДМИН







Нийгэм







