Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан, төрийн болон төрийн бус байгууллагын 23 төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Уг үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон дүүргүүдэд бүртгэж байна.
АДМИН







Нийгэм







