Нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээг 2019 оноос хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн. Энэ жилээс алслагдсан гурван дүүргийн нэг Налайхад түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах тухай БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын хамтарсан шийдвэр гарчээ.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун үйлдвэрийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон. Найман шугамаас зургаа нь хэвийн ажиллаж байгаа бол энэ долоо хоногт хоёр шугамыг нэмнэ. Мөн зүүн үйлдвэрийн үйл ажиллагаа тогтворжих шатандаа явж байна. Тиймээс БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр Налайх дүүрэгт энэ жилээс сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэх шийдвэр гарсан. Хэрэв шахмал түлшний хангамжийн асуудал үүсвэл тус дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээг үргэлжлүүлнэ" гэв.
Налайх дүүргийг 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулахаар судалгаа хийхэд агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр нэгдүгээр хороонд РМ 2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байжээ. Иймд түүхий нүүрсний хэрэглээг хориглох шаардлагатай гэж үзсэн байна.
АДМИН







Нийгэм







