Dark Light
Нийгэм | 2021-08-25

Ж.Батбаясгалан: Амжилт бүтээл, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн шинэ зуун руу алхаж буй залуустаа амжилт хүсье

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч яваа залуучууд Та бүхэндээ Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Залуучуудын өдрийн мэнд хүргэе. 

Түүхийн үе бүрд залуучуудын идэвхтэй хөдөлгөөн, хүсэл тэмүүлэл нь эх орондоо шинэчлэл, дэвшлийг авчирч, улсынхаа хөгжлийн гол хүч, түшиг тулгуур, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний баталгаа болж ирсэн. 

Зуунаар хэмжигдэх түүхтэй залуучуудын байгууллага, мянганаар тоологдох үйлстэй залуучууд бол Монголын баялаг. Дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхаж, мөр зэрэгцэн суралцаж, ажиллаж, бүтээж яваа боловсролтой, соёлтой, зорилготой, хүсэл мөрөөдөлтэй  залуучууд бол нийслэл хотын маань бахархал. 

Амжилт бүтээл, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн шинэ зуун руу алхан орж байгаа залуучууд та бүхэндээ амжилт хүсье!

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЖАНЦАНГИЙН БАТБАЯСГАЛАН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10