Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна.
Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байна.
ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан байгаа. Энэхүү багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлэх юм" гэв.
АДМИН







Нийгэм







