Dark Light
Нийгэм | 2021-08-25

Өвөрхангай аймгийн Сант сум шинэ бага сургуулиа ашиглалтад хүлээж авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Сант сум улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 240 хүүхдийн суудалтай бага сургуулийнхаа шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч шинэ хичээлийн жилийн босгон дээр нээлтийн ёслолоо хийлээ. 

2020 онд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн   200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр урсгал засвар хийн шинэчилсэн 80 хүүхдийн дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг шийдвэрлэжээ.

Ингэснээр дотуур байрны хүүхдүүдийг халуун хоол цайгаар хангахаас гадна сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдэж буй юм. 

Мөн өнгөрсөн жил Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгээр тус сургуулийн эмч үзлэг оношлогооны иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй болсон нь сурагчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар ч хүндрэлгүй болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10