Dark Light
Нийгэм | 2021-08-25

I-II ангийнхан 30 минутаар өдөрт 4 хичээл, III-XII ангийнхан 35 минутаар 5 хичээл үзнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний статистикийн хорооноос "Мэргэжилтнээ сонсъё" цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ.

Ээлжит дугаарт "Боловсролын салбар ба КОВИД-19" сэдвээр ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн нар зочноор оролцон холбогдох мэдээллийг танилцуулсан юм.

"2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг үе шаттайгаар хамруулахаар болсон байна. Эхний удаад дөрөв болон таван настнуудыг цэцэрлэгт сургах бөгөөд улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт

- Таван настай 77,185 хүүхэд 

- Дөрвөн настай 60,193 хүүхэд суралцах тооцоолол байгаа" гэдгийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл хэлэв.

ЕБС-ийн 854 сургуульд 718,817 суралцах бөгөөд I-II ангийнхны хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, III-XII ангийнхныг 35 минут байхаар заажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19