Dark Light
Нийгэм | 2021-08-25

Эх орноо сүйтгэсэн “хулхи эх оронч” Т.Ганболдоос Заамар сумынхан газар нутгаа нэхэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эх оронч, шударга хүний дүр эсгэж, тэмцэгчийн дүрд тоглодог тэрбээр Төв аймгийн Заамар сумыг мал бэлчих нь битгий хэл хүн амьдрах нөхцөлгүй болгосон гэдгийг гэрчлэх баримтууд хэвлэлийн хуудаснуудаар хөвөрдөг. Энэ бол түүнийг эх орныхоо, ард иргэдийнхээ эрх ашгийг хохироосон “хулхи эх оронч” гэдгийг нь тодотгох нэг л баримт юм .

Эх сурвалжуудаас гадагшилдаг мэдээллээр бол 150 гаруй тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой “Алтан Дорнод Монгол” гэх компани засаг засгийн үеийн том артай явж ирсэн түүхтэй. Өр ширийн хэмжээгээрээ толгой цохидог уг компанийг анх ОХУ-ын иргэн Паушокоос 23 сая ам доллароор бүх өртэй нь хууль бусаар худалдан авахаас түүний луйвар, эх орон газар шороогоо сүйтгэх ажил нь эхэлсэн гэдэг.

Т.Ганболд Төв аймгийн Заамар суманд 16 лиценз, 1247,56 га газрыг эзэмшдэг. Эдгээрээс алтныхаа 70-80 хувийг ухаж аваад нөхөн сэргээлт хийх болохоор үлдсэн хэсгээ өөр компанид зардаг зартай, зальжин нэгэн гэдгийг нутгийн иргэд нь ам уралдан ярьж байна.

Тордайн хүүгийн асар их шуналаас болж өнөөдөр Заамар сумын газар нутгийн гуравны хоёр нь ухсан нүх болж, иргэд гишгэх газар, уух усгүй болжээ. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас малчин иргэд амь насаараа хохирох, үхсэн малын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх, хүн малынхаа уух усыг зөөврөөр авах зэрэг эмгэнэлт нөхцөл байдал бодитоор бий болжээ.

Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой атал Ашигт малтмалын тухай хуулийг илт зөрчсөн Т.Ганболдод яагаад үйлчлэхгүй байна вэ. Түүнээс хариуцлага нэхэж, хуулийг сахиулах албатууд анхааралдаа авна уу.

Үргэлжлэл бий...


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10