Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа.
Тэрээр өнөөдөр Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна. Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж урт хол замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзжээ.
Түүний хүү Р.Мөнххүрэл 24 хоногийн өмнө уртын аянд мордсон ижийтэйгээ ирж уулзсан байна. Хэсэг хором ч гэлээ ээжийнхээ халуун гараас атгаад гүйх хүүд хэзээ ч мартагдахгүй нандин агшинг бүтээсэн биз ээ.
Ээжийнх нь хүрэх газар хол учир хүүгээ үнэрлээд зорилгоо биелүүлэхээр гүйлтээ үргэлжлүүлэн цааш явлаа.
АДМИН







Нийгэм







