2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр эхэллээ.
“Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавирусийн сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийж, сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээ авах багууд хамрагдаж байна.
АДМИН







Нийгэм







