Dark Light
Нийгэм | 2021-08-26

Тусгай хэрэгцээт, 45 настай эмэгтэй жимс түүхээр яваад сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар иргэн Ц 2021.08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим жимсэнд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.08.21-ний өдрийн 16:45 цагт сумын Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус сумын Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 2021.08.24-ний өдөр “Эрхэт-Ар тогоот” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. Харин 2021.08.25-ны өдрийн 02:35 цагаас 08:00 цаг хүртэл цас орж цасны зузаан уулархаг газар 40-50 см, тал газар 20-30 см хүртэл цасан бүрхүүл тогтсон тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10