Dark Light
Нийгэм | 2021-08-26

Сураггүй алга болсон иргэний мотоциклыг голын эргээс олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар 2021.08.23-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Б гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс малчин Б /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2021.08.23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хархираан” голын эргээс мотоциклыг олсон байна.

2021.08.25-ны өдөр 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Хархираан багалзуур” гэдэг газраас “Гацаадаг” гэдэг газар хүртэл Орхон голын усанд завиар 40 км-т, 2 дугаар бүлэг мөн Орхон голын эрэг дагуу 40 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 08.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19