Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас их дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Өмчийн хэлбэр үл харгалзаж ямар нэгэн сургалтын байгууллага төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг өгч байна.
Хэрэв үндэслэлгүйгээр нэмсэн бол хариуцлага тооцно.
Сургалтын төлбөрийг бүтнээр нь биш хувааж авах, хичээл сонголт, суудалтай холбоотойгоор төлбөрийг барьцаалахгүй. Дээрх дурьдсан зүйлсийг гаргавал хатуу хариуцлага тооцно хэмээн түр журамд заасан байгаа" гэв.
АДМИН







Нийгэм







