Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Төмөр замын 3 дугаар 60 айлын оршин суугчид өөрсдийн санаачлагаараа байрныхаа гаднах нийтийн эзэмшлийн талбайг жил бүр тохижуулсаар иржээ. Энэ жилийн хувьд тус байрны оршин суугч Э.Ариунбаатар өөрийн төрж өссөн газар, тоглож өссөн орчноо тохижуулах санал гаргаж, шаардагдах 20 сая төгрөгийн зардлыг хувиасаа гаргахаар болсон байна.
Энэ ажлын хүрээнд хуучин тоглоомын талбайг чөлөөлж, тоглоом угсрах талбайг бэлдэж дүүргэлтийн ажил хийгдэж байна.





Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Миний Монгол телевиз
АДМИН







Нийгэм







