Dark Light
Нийгэм | 2021-08-26

АН: УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг маргаашаас хүлээж авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Ардчилсан намаас мэдээлэл хийв.  Энэ үеэр АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг маргааш буюу наймдугаар сарын 27-ноос эхлэн хүлээж авна" гэв. 

Харин Ардчилсан намын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр "Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдэд олон гомдол ирүүлж байна. Тус хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан.

МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна.

УИХ-ын дарга төрийн алба ард түмний зарц байх ёстой гэх мэдээлэл хийсэн. Гэтэл өнөөдөр төрийн алба МАН-ын зарц болоод байна. Төрийн албаны ёс зүйн дүрэм тийм ч муу биш. Харамсалтай нь хэрэгждэггүй.

Төрийн албаны ёс зүйн дүрмийг мөрдүүлж, шалгуурыг тодорхойлох тал дээр анхаарах цаг нь болсон. Хуулийн шалгуур хангахгүй учраас түр орлон гүйцэтгэгч томилдог. Тухайн хүмүүс нь сэтгэлээрээ ажиллахгүй байна. Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага амьгүй албат болсон. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10