Dark Light
Нийгэм | 2021-08-26

Хэрлэн голд автомашинтайгаа урсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө 24:49 цагт Багануур дүүргийн 4-р хороо Бүрэг эрэг гэдэг газар Хэрлэн голд автомашинтай иргэд урссан гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын алба хүлээн авч хэлтсийн дарга, хошууч Батжаргалаар ахлуулсан 6 алба хаагч хаягийн дагуу очиход Улаанбаатар хотын харьяат 2 иргэн Хэрлэн голын салаанд автомашинтай урсаж, живэх аюулд өртсөн байжээ. Аврагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж, аврах завь ашиглан иргэдийн амь насыг авран хамгаалж ажилласан байна. Иймд бороо хуртай, гол мөрний усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн үед баталгаагүй зам, гарцаар дур мэдэн зорчиж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10