Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эдийн засгийг дэмжих зорилгоор шинээр болон хаягаа өөрчлөх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг өнөөдөр /2021.08.26/ олголоо.
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын 01-А/239 дүгээр захирамжаар ийнхүү шинээр олгож байгаа юм.
Тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байхаар тогтоожээ.
Өнөөдөр тусгай зөвшөөрлөө авч байгаа иргэн, Аж ахуйн нэгж байгууллага нь цаашид Зөрчлийн тухай хууль тогтоомжийг мөрдөн улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах шаардлагатай.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
АДМИН







Нийгэм







