2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд олгож байна. Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид төгссөн сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авна. 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн өмнөх оны төгсөгчдийн хувьд орон нутагт шалгалт өгсөн бол тухайн аймгийнхаа Боловсрол, соёл урлагийн газраас авна. Нийслэлд шалгалт өгсөн бол Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний төв
АДМИН







Нийгэм







