Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Андлалын өргөө" хөшөөтэй холбоотой мэдээллийг өгч байна.
Уг баримлын зохиомжийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Эрдэмбилэг гаргасан байна. Түүнээс хойш бүтээлийг барих үед уран бүтээлч нас барсан тул тухайн төслийн гүйцэтгэх ажилд хяналт тавих боломжгүй болсон тул нураах шийдвэр гарсан.
Тиймээс ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргаж, төсвийг хохиролгүй болгоно гэж албан хүсэлт гаргасан байна. Мөн тухайн баримлын ажлыг гүйцэтгэж байгаа "Хос санаа" ХХК ажлыг гүйцэтгэхээ зогсоох хүсэлтээ өгснөөр улсын төсвийн мөнгийг буцааж байршуулсан байгаа, нураах зардлыг улсын төсвөөс зарцуулахгүй гэдгийг БОАЖЯ-наас мэдээллээ.
АДМИН







Нийгэм







