Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, цагдаагийн албан хаагч нар хамтарсан хяналт шалгалтыг хүнсний худалдаа-5, хоол үйлдвэрлэл-16, кино театр-2, ресторан-8, кафе лонж-10, ТҮЦ-2 нийт 43 газарт хийлээ. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэнд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
МХЕГ-ын даргын баталсан “Тусгаарлан ажиглах байрны нөөц бүрдүүлэх ажлын удирдамж”-ийн хүрээнд СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах новотел-7, Сэлбэ ресорт-7, гайд- 21, нийт-3 тусгаарлан ажиглах байранд 35 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлагдаж буй иргэдээс санал хүсэлт, гомдол гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 7, 8, 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр УОК-ын даргын баталсан 41 дүгээр тушаалын хүрээнд 13 хүнс, худалдаа үйлчилгээний байгууллагын 870 мкв, 4 албан байгууллагын 1480 мкв, 1 сургууль 336 мкв, 1 эмнэлэг 60, 5 бусад байгууллага 1370 мкв нийт 6 хорооны 24 объектын 4116 мкв талбайд ариутгал халдваргүйтгэлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий Баатарван жаргалант ХХК урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллалаа.
АДМИН







Нийгэм







