Dark Light
Нийгэм | 2021-08-26

Цогцос оршуулах үйл ажиллагаанд оролцсон ажилчдын хамгаалах хувцас хэрэгсэлд хяналт тавьжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын баталсан 2021 оны А/357, А/380 А/590 дугаар захирамжийн дагуу түр журмын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар хүнсний худалдааны 6, хоол үйлдвэрлэлийн 4, эмийн сан-1 буюу нийт-11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдлаа. Аж ахуйн нэгж байгууллагад түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

МХЕГ-ын даргын баталсан 01/91 дугаартай удирдамжийн хүрээнд 13:30-15:00 цагт “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун чандарлах төвд Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлоор нас барсан нийт 2 шарилыг чандарлах үеийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавьж ажиллалаа. Үүнд: Цогцос хадгалах хөргүүр, зуухны орчим, заал, тэргэнцэр, дамнуурга, тавиур, хогын сав, гадна орчин зэрэг нийт 180 м.кв талбайд 0.06%-ийн жавельон бодисын уусмалаар зуухны хийж гүйцэтгэлээ. 

Цогцос оршуулах үйл ажиллагаанд оролцсон ажилчдын хамгаалах хувцас хэрэгслийг тайлах явцад хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль, Эрдмийн ундраа цогцолбор сургууль, 96 дугаар цэцэрлэгт өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн коронавируст халдварын үед ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар элсэлтийн үйл ажиллагаа, коронавирусын халдварын үед сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах ажлын төлөвлөгөө, эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тандалт хийх, мэргэжлийн байгууллагаас гаргасан санамж зөвлөмжийг байршуулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, түр тусгаарлах өрөөг гаргаж шаардлагатай хувцас хэрэгслүүдийн нөөц бэлтгэх, дотоод хяналтын журам болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд коронавирусын халдварын үед авах арга хэмжээ зэрэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10