Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Улаан-Үзүүр багийн “Есөн-Овоод” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 276 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ 8 сарын 26-ны өдрийн 08:00 цагийн орчим иргэн С-ийн 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 8 сарын 26-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Уг гал түймэрт Е /15 настай, эмэгтэй, III-IV зэргийн түлэгдэлттэй/ өртөж, мөн өдрийн 17:04 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмчид хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийгэм | 2021-08-27
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







