Dark Light
Нийгэм | 2021-08-27

Архангай аймгийн засаг даргаар М.Батжаргал сонгогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнгөрсөн сарын сүүлээр болж, аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралд 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, 3 нь АН-ын төлөөлөгч байв. Тэдний 20 нь огцруулах саналыг дэмжсэн юм.

Ийнхүү ИТХ-ын 14 төлөөлөгчийн өргөн барьснаар асуудлыг хэлэлцэн, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан.

Харин саяхны болсон аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. 

АН-ын бүлгээс Мишкагийн Батжаргалыг нэр дэвшүүлэн илээр санал хураахад төлөөлөгчдийн 60,5 хувь буюу АН-ын 20, МАН-ын 3 төлөөлөгч дэмжсэнээр Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Хуралдаанд 39 төлөөлөгчийн 38 нь оролцож байна. 

Энэ хурлаар,

-2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлуулах,

-2021 оны тодотгосон төсвийг батлах,

-Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлуудыг хэлэлцэж баталсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10