Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн өгсөн үүргийн дагуу дүүргийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг 8 дугаар сарын 29-ний өдөр буулгахаар тов гарлаа.
Тус гараашуудыг буулгахтай холбогдуулан гарааш тус бүрд шаардах хуудас нааж байршууллаа.
Гараашуудыг буулгасны дараа ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол зэргээс шаардлагатайг иргэдээс саналыг үндэслэн барина гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

АДМИН







Нийгэм







