Dark Light
Нийгэм | 2021-08-27

Загастайн давааны авто замын бүтээн байгуулалт 98%-тай үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг. Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй давааг хатуу хучилттай авто замаар холбох энэхүү ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд гүйцэтгэж байна. Авто замын бүтээн байгуулалтын ажил 98%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд энэ 10 сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн төв төдийгүй бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10