Dark Light
Нийгэм | 2021-08-27

Олон улсад илгээгдэж байгаа ачаа, шуудангийн аюулгүй байдал стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхэд аудит шалгалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Аюулгүй байдал хамгаалалтын алба Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/-ны аудит шалгалтад амжилттай шалгагдлаа.

Монгол Улсын агаарын тээврээр олон улсад илгээгдэж байгаа ачаа, шуудангийн аюулгүй байдал стандарт, шаардлагад хэрхэн нийцэж байгаад Европын холбооноос аудит шалгалт хийж гэрчилгээ олгодог бөгөөд уг шалгалтыг 2019 онд хийж ACC гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон юм. 

Нисэх буудлын үйл ажиллагаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шилжин байршсантай холбогдуулан IATA-гаас 2021 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд хийсэн АСС3 давтан аудит шалгалтад АБХА ачаа шуудангийн үзлэг шалгалт, албаны үнэрч нохой, камерын хяналтын чиглэлээр амжилттай шалгагдсан байна.

Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10