Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах 8 ширхэг тоосгон гарааш, 8 дугаар байрны хойд орцыг хааж барьсан 1 өргөтгөл (195 мкв)-ийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/363 тоот захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг яг одоо Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна.
Чөлөөлөгдсөн газар дээр автомашины ил зогсоол, тохижилтын ажил хийгдэнэ.
АДМИН







Нийгэм







