Хэнтий аймгийн Засаг дарга худалдаа үйлчилгээ эрхлэгчдийнхээ санал хүсэлт, эрх ашиг, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжиж байгаа нутаг дэвсгэрийн онцлог, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг харгалзан үзэж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгон өөрчлөн баталсан захирамж гаргалаа.
Ингэхдээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй баар, караокены цагийн хязгаарыг 11:00-00:00 цагт хүртэл тогтоож, бусад худалдаа үйлчилгээний газрын согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааны цагийн хязгаарт Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлсэн цагаар хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагууд, сумдын Засаг дарга нарт даалгажээ.
Өөрөөр хэлбэл үйлчилгээний байгууллагуудын согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарлалт хэвээрээ үлдэнэ гэсэн үг.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар
АДМИН







Нийгэм







