Дархан-Уул аймагт энэ сарын 26-ны өдөр өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдээр 104 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Үүний 40 нь эхний тунд, 64 нь давтан тунд хамрагдсан иргэд байна.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт вакцинд хамрагдвал зохих насны буюу 12-оос дээш насны 75822 хүн байгаагаас 64627 буюу 85,2 хувь нь нэгдүгээр тунд, 62732 буюу 82,7 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Вакцинд хамрагдах шаардлагатай хүмүүсээс 10000 орчим хүн хамрагдаагүй. Үүний 3000 нь гадаадад, 2000 нь вакцин хийлгэх боломжгүй зэрэг бусад шалтгаантай юм.
Вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс ДЕЛЬТА хувилбарын халдвар авах эрсдэл бага бөгөөд халдвар авсан ч шинж тэмдэг хүндрэх, эмнэлэгт хэвтэх эрсдэл бага байна. Иймд аймгийн Онцгой комиссын хурлаас COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.
АДМИН







Нийгэм







