Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам хилчин хүний тэсвэр хатуужил зоригийг харуулж 2021 оны 8 дугаар сарын 1-нээс Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт хүртэл 1100 км туулж 09 дүгээр сарын 17-нд барианд орохоор гүйж байгаа билээ. Түүнийг Төв аймгийн Зуунмод сумаар дайран өнгөрөх үед аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа Т.Төмөрчөдөр даргатай хамт олон, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн угтан авч хүндэтгэл үзүүлэн үдэж өглөө. Мөн аймгийн Цагдаагийн газрын тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Зуунмод сумын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэн өнгөрүүлсэн юм.


АДМИН








Нийгэм







