Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Сонгодог урлаг III” арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд CONTEMPORARY SERIES 01-05 хамтарсан цуврал үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх “В Контемпорари арт” галлерейгаас санаачлан соёл, урлагаар дамжуулан агаар, орчны бохирдлыг бууруулах нөлөөллийн арга хэмжээг олон нийтэд хүргэхээр “КОНТЕНПИРАРИ 1-5” орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнг 2021 оны 3 дугаар сарын 07-ноос 19-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлхий улс орнууд ба уурын амвсгалын өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэн хөгжлийнхөө чиг хандлагыг ногоон байгальд ээлтэй үйл ажиллагааны хөгжилд нийцүүлэхийг илүүд үзэх болсон. Урлагаар дамжуулан хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үйлдэлтэй байгаль дэлхийд учруулж буй асуудлуудыг хөндөн урлагийн хэлээр нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх, Сошиал орчинд Монголын уран бүтээлчдийн ур чадварыг сурталчлан таниулах зорилгоор олон нийтийн хүртээл болсон тус үзэсгэлэнд 48 уран бүтээлчийн, 62 бүтээлүүдээс бүрдсэн юм.
Тус арга хэмжээний үргэлжлэл болгон хаалтын үйл ажиллагаа болох “PUBLIC ECO SERIES” Үзэсгэлэн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны бямба гаригт өглөөний 05:00-20:00 цагийн хооронд Богд-хан уулын дархан цаазат газрын Зайсангаас-Дугуй цагаан чиглэлийн замд болох тул уран бүтээлч та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд нээлттэй оролцохыг урьж байна.
АДМИН








Нийгэм







