Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 хүүхэд байна. Тэдгээрийн 200 нь цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, их дээд сургууль зэрэг сургалтын байгууллагад хамрагдаж байна.
Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн брайль ном сурах бичгийн хангамжийг сайжруулах,
Цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх,
МСҮТ-ийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төвийн харьяанд шилжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг уулзалтын үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос уламжиллаа.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг чанаржуулахад салбар дундын хамтын ажиллагаа чухал болохыг Боловсрол шинжлэх ухааны сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар илэрхийллээ.
Төгсгөлд нь БШУ-ны сайд Л. Энх-Амгалан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны хүсэлтийн дагуу брайль үсэгтэй ном, сурах бичгийг тус холбооны дэргэдэх хэвлэх үйлдвэрт хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох боловсролын чанарыг сайжруулах, иргэдийн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх, санал санаачлагуудыг дэмжихээ илэрхийллээ.
АДМИН








Нийгэм







