Dark Light
Нийгэм | 2021-08-27

АШУҮИС: Геномын судалгаагаар мутацлагдсан хувилбарыг Монголд илрүүлэх боломжтой болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

АШУҮИС COVID-19-ийн голомтолсон халдварт геномийн судалгаа хийх төсөл хэрэгжүүлсэн. Судалгааг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хийсэн. Одоогоор манай улс коронавирусийн альфа, бетта, гамма, дельта хувилбаруудыг богино хугацаанд ПГУ-ын шинжилгээгээр илрүүлж байна.

Судалгааны үр дүнг харвал, цар тахал хүн амын дунд бүртгэгдэж эхэлснээс эхний хэдэн сард анхны хувилбартайгаа адил сорьцууд эргэлтэд байсан. Харин 2021 оны 2, 3 дугаар сараас вирус хувьсаж, альфа хувилбар хүн амын дунд эргэлтэд орсон байна. Үүний дараагаар зургаа, долдугаар сарын эхээр нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг альфа хувилбар эзэлж байсан бол долдугаар сарын дундаас дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн гэдгийг АШУҮИС-ийн төлөөллөөс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10