Dark Light
Нийгэм | 2021-08-27

Үйлдвэрлэгч бүлгүүдэд 89 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европын холбооны санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслөөс өнөөдөр үйлдвэрлэгч бүлгүүдэд тоног төхөөрөмж гардууллаа.  

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, “Дэлхийн зөн” ОУБ-ын менежер Ц.Амгалан нар Улиастай, Ургамал, Алдархаан, Шилүүстэй, Отгон, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумын үйлдвэрлэгч бүлгийн гишүүдэд талх нарийн боов, мужаан, гутал, ноос, оёдолын нийт 89 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Төслийн хүрээнд дараагийн ээлжинд 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөөд байна.

“Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл Завхан аймгийн 12 суманд 4 дэхь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 2021 онд 9 суманд 21 бүлэг байгуулж сургалтуудад хамруулжээ. 

Үйлдвэрлэгч бүлгийн гишүүд сургалтуудад хамрагдаад зогсохгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тогтмол ажлын байр, орлоготой болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10