2021 онд Өвөрхангай аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэг бол Арвайхээр суманд баригдаж буй музейн барилгын ажил юм. Соёлын яамны захиалгаар “Балданс” ХХК-ийн зургаар “Бага хөгшин” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 2020 оны наймдугаар сарын 3-нд барилгын ажил эхэлсэн бөгөөд ашиглалтад орох хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд төлөвлөгдсөн байна. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын мэргэжилтнүүд музейн барилгыг ажлын явцтай танилцаж, хяналт хийж ажиллажээ. Газар шороо, суурь, зоорь, 1, 2 давхрын цутгамал төмөр бетон каркасын ажил бүрэн дуусч, одоо гурван давхрын хэв хашмал, арматурчлалын ажил үргэлжилж байна.
Нийгэм | 2021-08-27
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







