Dark Light
Нийгэм | 2021-08-28

"Монголд Улсад оршин суугаа гадаадын иргэдийг вакцины гурав дахь тунд хамруулна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголд оршин сууж байгаа гадаадын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд гурав дахь тунг хийх эсэх асуудлаар ГХЯ-тай хэлэлцэж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр "Энэ асуудал одоогоор Гадаад харилцааны яамтай хэлэлцэх шатанд явж байна. Гэхдээ манай улсад оршин суугаа гадаадын иргэд өөрөө хүсвэл вакцинд хамрагдахад татгалзах зүйл байхгүй" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Түүнээс гадна, Монгол Улсад хийгдсэн коронавирусийн эсрэг вакцинууд 20-59 насныханд 90%, 60-аас дээш насныханд 86%-ийн эсрэг бие үүсгэсэн тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Бумдэлгэр танилцуулав.

Тэрбээр, коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэснийхээ дараа халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй гэдгийг онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 63.8 хувь буюу 12-оос дээш насны 2,077,161 иргэн тус вакцины хоёр тунг хийлгээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00