Dark Light
Нийгэм | 2021-08-28

Улаанбаатар Принт ХХК, Улсын Филармонитой хамтран “Нотны дэвтэр” гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын филармони нь Улаанбаатар Принт ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчдад зориулан “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн “Нотны дэвтэр”-ийг шинэчлэн гаргалаа.

Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд хөгжмийн урлаг, хөгжмийн зэмсгийг сурталчлах ажил өргөжиж Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэрийн “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн “Нотны дэвтэр” хэвлэлтээс гарч худалдаалагдаж эхэлжээ.

Уг ажлын хүрээнд нийт 7 хөгжим /гитар, хийл, морин хуур, нарийн бүрээ, саксафон, ятга, ёочин/ зураг тайлбарын хамт хэвлэгдсэн ба октав, нотны задаргаа, нотны тэмдэг зэрэг нотны анхан шатны мэдлэгийг агуулсан нотны дэвтрүүд хэвлэгдсэн байна. Цаашид тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн “Нотны дэвтэр”-ийг жил болгон цуврал байдлаар гаргахаар төлөвлөж байна.

Хөгжмийн боловсрол нь хүүхдийн хүмүүжил, хөгжилд мэдэгдэхүйц нөлөөлдөг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10