Dark Light
Нийгэм | 2021-08-28

"Хараа голоо хамтдаа цэвэрлэе" аяны хүрээнд 300 шуудай хог түүжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсад залуучуудын байгууллага үүссэж хөгжсөний 100 жил, Дархан хотын 60 жилийн ойн хүрээнд залуучуудыг сайн дурын ажилд уриалах, сайн дурын ажлын үр нөлөөг ойлгуулан таниулах зорилгоор Дархан-Уул аймгийнхаа аялал зугаалгын бүс болсон “Хараа” голын эргэн тойрныг цэвэрлэх “Хараа голоо хамтдаа цэвэрлэе” нийтийн их цэвэрлэгээг Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын “Залуучуудын хөгжлийн төв”-өөс өнөөдөр /2021.08.28/ зохион байгууллаа. Дархан хотын маань ундны усны эх үүсвэр болсон Хараа голын ойр орчим цэвэрлэх үйл ажиллагаанд 120 гаруй өсвөр насныхан болон залуучууд хамрагдав. Өнөөдрийн нийтийн их цэвэрлэгээнд 

Дархан-Уул аймгийн БОАЖГ

Дархан Залуучууд хөгжлийн төв

Дархан Залуучууд хөгжлийн зөвлөл

 Дугуйтай Дархан клуб

Дархан Элит хөгжил 

Өргөө кино театрын хамт олон

Хар ус гол ТББ

Болор салоны хамт олон

Дарханы Нөхөрсөг залуус группын Залуучууд

Шинобу жим

Өсвөр үе залуучуудын оролцооны 4 клуб

Дархан Зүтгүүрийн депогийн хамт олон оролцож байна. Арга хэмжээний хүрээнд “Үер уснаас үрсээ хамгаалцгаая” санамж зөвлөмжийн хэвлэмэл хуудсыг тарааж ажиллав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10