Dark Light
Нийгэм | 2021-08-28

Паралимпын тамирчин РОБОТ тээврийн хэрэгсэлд мөргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы харааны бэрхшээлтэй паралимпын тамирчин Китазоно Арамицү тамирчдын хотхон дунд автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас гэмтжээ.

Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, Японы жүдоч пүрэв гаргийн үдэд тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас толгой, хөлөндөө гэмтэл авсан байна. Осол гарах үед тэрбээр явган хүний гарцаар гарч байжээ.

Өдгөө 30 настай К.Арамицү тамирчдын хотхоны эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хоёр долоо хоног эмчилгээ хийлгэх төлөвтэй байна. Харин тээврийн хэрэгсэлд зорчиж явсан долоон хүн гэмтэж бэртээгүй байна.

Энэхүү цахилгаан тээврийн хэрэгслүүдийг хотхон дунд тамирчид, төлөөлөгчдийг тээвэрлэхэд ашиглаж буй юм.

К.Арамицү эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 килограммын жинд өрсөлдөх байжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10