Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хэмжээнд Сэлэнгэ мөрний сав дагуух байрлах Бэлчир 2 дугаар багийн нутаг дэвсгэр малчид зусдаг /Охиндий, Хайлааст, Гангын тохой, Тамир, Нарин, Хүйтэн булаг, Цагаан хус , Сүмийн булан, Боонгийн тохой сумын төвийн ойр орчим Давхар гарам, Бөөн бургас/ орчмын газрууд үерийн усанд автаж хүн малыг үерийн уснаас гаргах ажиллагаа 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлагууд, албан хаагчид, үр тарианы аж ахуйн нэгжүүд дайялагдан тасралтгүй ажиллаж байна.
Усанд боогдсон болон үерт автсан малчдыг боломжтой газруудад нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Цагааннуур сумын нутаг дэвсгэрт 5 өрхийн 1000 гаран малыг түр буулгаж бусад өрхийг сумын төв рүү аюулгүй бүс рүү нүүлгэсэн байна.
Түшиг, Цагааннуур чиглэлд зорчих чиглэлийн гүүр усанд автсан учир замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар түр хааж цагдаа, дүйцүүлэх албаны цэргүүд хамгаалалтад ажиллаж байна.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын онцгой комисс
АДМИН








Нийгэм







