Dark Light
Нийгэм | 2021-08-29

Монголчууд "Аравт" олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй "Олон улсын цэргийн наадам-2021" тэмцээн уламжлал ёсоор амжилттай зохион байгуулагдаж байна.

 Дэлхийн хэд хэдэн улс орнуудын цэргийн мэргэжилтнүүд, шилдгүүд мэргэжлийн дадлага, туршлага, ур чадвараараа өрсөлдөж буй энэхүү тэмцээний "Танкийн биатлон", "Аравт", "Цэргийн ралли" төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилт дүүрэн оролцож байгаа мэдээг Та бид чих тавьж, хараа сунган сонирхсоор буй.

Тэгвэл энэ удаагийн “Аравт" морин цэргийн олон улсын уралдаанд манай улсын баг тамирчид дэд байрт шалгарснаар мөнгөн медалийн эзэд боллоо. 

Ийнхүү Монгол Улсынхаа Төрийн далбааг өндөрт өргөж, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" болсныг мэргэжлийн болон цэргийн хэргийн ур чадвараараа батлан харуулсан баг тамирчдад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж буйг уламжилъя.

                              

      


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10